
Мэдрэлийн мэс засал
Өндөр хурдны өрөмний систем
Velocity Alpha® High Speed Drill (Electric) нь Герман улсын adeor medical AG компанийн мэдрэлийн мэс засал (Neurosurgery) болон чих, хамар, хоолойн мэс засал (ENT)-д зориулан бүтээсэн өндөр хурдны цахилгаан мэс заслын өрмийн систем юм. 30 гаруй жилийн мэс заслын өндөр хурдны мотор өрмийн хөгжүүлэлт,
- Брэнд
- adeor
- Үйлдвэрлэсэн улс
- ХБНГУ
Дэлгэрэнгүй мэдээлэл
Онцлог давуу талууд Маш нарийхан загвар (Super slim shaft diameter): Нарийн, гүн талбайд ажиллахад харагдах орчин болон чөлөөтэй удирлах боломжийг нэмэгдүүлэхээр бүтээгдсэн.
Ирний урт тохриуулах (Variable cutter exposure): Зүсэгч/өрмийн үзүүрийн ил гарах уртыг тохируулах боломжтой тул анатомийн нарийн бүтцэд аюулгүй, уян хатан ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
Бага халалт, чичиргээ ба дуу чимээ: Бичил мэс заслын хүнд нөхцөлд удаан хугацаанд найдвартай ажиллахаар тооцоологдсон бөгөөд хэт халах, чичрэх болон илүүдэл дуу чимээ үүсгэхийг хязгаарладаг.
Нэг ижил холбогдох систем (One click coupling): Хошуу болон эд ангиудыг хурдан, найдвартай холбоход зориулагдсан.
Мэс заслын өрөөний эмх цэгц Утасгүй хөл удирдлага (Wireless foot control): Мэс заслын ор орчмын утасны эмх замбараагүй байдлыг багасгах зорилгоор утасгүй педаль шийдлийг нэвтрүүлсэн.
Ухаалаг удирдлагын төхөөрөмж: Мэдрэгч дэлгэцийн уян хатан тохиргоог өмнөх Velocity® удирдлагын хэвшсэн энгийн, ойлгомжтой ажиллагаатай хослуулсан.
Бүгд хоорондоо таарах систем (Universal cutter system): 300 гаруй төрлийн зүсэгч/өөр өөр кодын оронд олон төрлийн хэрэгцээг ердөө 50 код-д багтаасан. Энэ нь:
1. Эмнэлгийн агуулахын нөөцийн шаардлагыг бууруулж, эргэлтийн хөрөнгийг чөлөөлнө.
2. Сувилагч, нөөцийн мэргэжилтэн болон мэс засалчдын ажлыг хөнгөвчилнө.
3. Хоорондоо таарахгүй зүсэгч буруу хошуу байхгүй (nosepiece) андуурч ашиглах эрсдэлгүй