**MEDICONT | YOMO THE THIRD ANNUAL CONFERENCE 2026**
Монголын Залуу Нүдний Эмч нарын YO Нийгэмлэг (YOMO)-ээс зохион байгуулсан **“YOMO THE THIRD ANNUAL CONFERENCE 2026”** III Их Хуралд Медиконт компани ивээн тэтгэгчээр оролцож, тус хурал амжилттай болж өндөрлөлөө.

2026 оны 10-р сарын 11-ний өдөр Skywing Center-т болсон тус арга хэмжээ нь нүд судлалын салбарын сүүлийн үеийн мэдлэг, туршлага, шинэлэг арга барилыг хуваалцахын зэрэгцээ гардан сургалт, эрдэм шинжилгээ, мэтгэлцээн, панел хэлэлцүүлгээр дамжуулан залуу эмч нарын мэргэжлийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан онцлог үйл явдал боллоо. Медиконт компани нь эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн өсөлтийг дэмжих, анагаах ухааны дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх үйлсэд хамтран ажиллахыг эрхэмлэдэг. Энэхүү үнэ цэнтэй арга хэмжээг зохион байгуулсан YOMO нийгэмлэгт болон мэдлэг, туршлагаа хуваалцсан нийт эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье. Нүд судлалын салбарын хөгжилд чиглэсэн дараагийн олон сайхан санаачилга, хамтын ажиллагаанд нь амжилт хүсье! 💙