MEDICONT | NOMADIC TCT 2026
Монголын Зүрх Судас Дотуурх Мэс Заслын Эмч Нарын Нийгэмлэгээс зохион байгуулсан “NOMADIC TCT 2026 – Nomadic Transcatheter Cardiovascular Therapeutics 2026” хуралд Medicont компани ивээн тэтгэгчээр оролцож, тус хурал амжилттай болж өндөрлөлөө.

Манай дистрибьюторын гэрээт хамтрагч APT Medical компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, хуралд оролцсон эмч, мэргэжилтнүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн, технологи, хэрэглээний онцлог болон давуу талуудыг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Medicont компани нь олон улсын үйлдвэрлэгчид, хамтрагч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, дэлхийн дэвшилтэт технологи, инновацлаг эмнэлгийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг баяжуулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бидэнтэй хамтран ажилласан APT Medical компанийн хамт олон болон тус хуралд оролцсон нийт эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.